Тусламж

Түгээмэл асуулт

SMS ирэхгүй, зураг орохгүй, зар устгагдсан г.м.

#SMS илгээсэн ч баталгаажихгүй байна

  • SMS-ийг бүртгүүлж буй дугаараасаа илгээсэн эсэх.
  • Кодыг яг харагдаж буйгаар, зай, нэмэлт тэмдэгтгүй бичсэн эсэх.
  • Хүлээн авагч дугаар зөв эсэх (дэлгэцэнд гарсан дугаар).
  • Утсандаа нэгж/эрх байгаа эсэх. Хугацаа дууссан бол дахин эхлүүлнэ.

#Зураг оруулахад алдаа гарлаа

  • Зураг бүр 5MB-аас ихгүй, JPG, PNG, WEBP, HEIC байх.
  • Маягтад алдаа гарсны дараа зургаа дахин сонгоно.
  • Интернэт удаан бол цөөн зургаар оролдоно.

#Миний зар, байгууллага алга болсон

Хугацаа дууссан (зар 30 хоног), эвент нь болж өнгөрсөн, эсвэл дүрэм зөрчсөн гэж админ устгасан байж болно. Миний зарууд (байгууллага, эвент)-ийн хэсэгт төлөв, устгасан шалтгаан харагдана.

#Нийтэлснээ засах боломжтой юу

Одоогоор засах боломжгүй. Хуучныг устгаад шинээр нийтэлнэ. Засах боломж удахгүй нэмэгдэнэ.

#Мэдэгдэл ирэхгүй байна

  • Мэдэгдэл хуудсанд "Та мэдэгдэл авч байна" гэж харагдаж байгаа эсэх.
  • Утасны тохиргоонд хөтөч (эсвэл суулгасан апп)-д мэдэгдэл зөвшөөрөгдсөн эсэх, "Бүү саад бол" горим асаалттай эсэх.
  • iPhone дээр зөвхөн суулгасан аппаас захиалсан мэдэгдэл ирнэ.
  • Шөнийн 22:00–08:00 цагт илгээгдэхгүй.