Тусламж

Эхлэх

Бүртгүүлэх, нэвтрэх, нууц үг сэргээх, сум сонгох, хайх.

#Сайтын тухай

Энэ бол Өвөрхангай аймаг болон сумдын нэгдсэн портал. Нэг дороос:

  • Лавлах — дэлгүүр, үйлчилгээ, байгууллагын утас, хаяг, ажлын цаг, байршил
  • Зар — худалдаа, ажил, үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээ
  • Эвент — наадам, тэмцээн, концерт, сургалт, үзэсгэлэн
  • Мэдээ — аймаг, сумын мэдээ, зарлал
  • Сумд — сум бүрийн танилцуулга, тухайн сумын зар, эвент, байгууллага

Үзэх, хайхад бүртгэл шаардлагагүй. Зар, эвент, байгууллага нийтлэхэд бүртгэлтэй байх хэрэгтэй.

#Бүртгүүлэх

Бүртгэлийг утасны дугаараар хийнэ. Таны дугаар үнэхээр таных гэдгийг SMS-ээр баталгаажуулдаг.

  1. Баруун дээд буланд Нэвтрэх → Бүртгүүлэх.
  2. Нэр (эсвэл байгууллагын нэр), утасны дугаар, нууц үгээ (8-аас дээш тэмдэгт) оруулаад Үргэлжлүүлэх.
  3. Дэлгэцэнд код ба хүлээн авагч дугаар гарна. Бүртгүүлж буй утаснаасаа тэр кодыг тэр дугаар руу SMS-ээр илгээнэ. Утсан дээр SMS бичих товч дарахад бүгд бөглөгдсөн SMS нээгдэнэ — зөвхөн илгээхэд болно.
  4. SMS хүрмэгц бүртгэл үүсч, автоматаар нэвтэрнэ. Автоматаар шилжихгүй бол Илгээсэн, шалгах дарна.

Кодыг яг харагдаж буйгаар нь, зайгүй бичнэ. Энгийн SMS-ийн төлбөр (оператор тань) тооцогдоно. Баталгаажуулалт хэдэн минутын дотор дуусах ёстой — хугацаа дуусвал дахин эхлүүлнэ.

1 Нэр · 2 Утасны дугаар · 3 Нууц үг (хоёр удаа) · 4 Үргэлжлүүлэх
1 Нэр · 2 Утасны дугаар · 3 Нууц үг (хоёр удаа) · 4 Үргэлжлүүлэх
1 Илгээх код ба хүлээн авагч дугаар · 2 Утсан дээр SMS-ийг бэлэн бөглөнө · 3 Илгээсний дараа шалгах
1 Илгээх код ба хүлээн авагч дугаар · 2 Утсан дээр SMS-ийг бэлэн бөглөнө · 3 Илгээсний дараа шалгах

#Нэвтрэх

Нэвтрэх хуудсанд утасны дугаар, нууц үгээ оруулна. Нэвтэрсний дараа баруун дээд буланд таны нэрийн эхний үсэг гарч, тэндээс Миний зарууд, Миний байгууллага, Миний эвентүүд, Мэдэгдэл хэсэг рүү орно.

Олон удаа буруу нууц үг оруулбал аюулгүй байдлын үүднээс хэсэг хугацаанд түр хаагдана. Хэдэн минут хүлээгээд дахин оролдоно уу.

1 Утасны дугаар · 2 Нууц үг · 3 Нууц үгээ мартсан бол
1 Утасны дугаар · 2 Нууц үг · 3 Нууц үгээ мартсан бол

#Нууц үгээ мартсан бол

  1. Нэвтрэх хуудсанд Нууц үгээ мартсан уу? дарна.
  2. Бүртгэлтэй утасны дугаар болон шинэ нууц үгээ оруулна.
  3. Бүртгүүлэхтэй адил кодыг SMS-ээр илгээнэ. Баталгаажмагц нууц үг солигдож, автоматаар нэвтэрнэ.

SMS-ийг заавал бүртгэлтэй утаснаасаа илгээнэ. Өөр дугаараас илгээсэн SMS тооцогдохгүй.

#Сум сонгох, хайх

Толгойн хэсгийн 📍 Бүх аймаг товчийг дараад сумаа сонговол тухайн сумын хуудас нээгдэж, тэр сумын зар, эвент, байгууллага, мэдээ нэг дор харагдана. Зар, эвент, лавлахын жагсаалт дээр мөн сумаар шүүх сонголт бий. Дахин Бүх аймаг сонгож бүх аймгийнхыг харна.

Хайлтын талбарт нэр, бараа, үйлчилгээ бичиж байгууллага, зар, эвентээс зэрэг хайна.

Сумд хэсэгт сум бүрийн танилцуулга, тухайн сумын бүх мэдээлэл нэг хуудсанд бий.

1 Байршлын товч · 2 Сумаа сонгоно
1 Байршлын товч · 2 Сумаа сонгоно

Хаана хийх вэ