Мэдэгдэл
Утас, компьютертаа мэдэгдэл авах; өөрийн зар, эвентийг мэдэгдлээр илгээх.
#Мэдэгдэл авах
Шинэ эвент, хямдрал, чухал зарыг утасныхаа мэдэгдлийн хэсэгт (бусад апп шиг) авна. Бүртгэл шаардлагагүй.
- Толгойн 🔔 хонх → Мэдэгдэл хуудас.
- Миний сум-аас сумаа сонговол бүх аймгийн мэдэгдлээс гадна тухайн сумынх ирнэ.
- Мэдэгдэл авах → хөтчийн асуултад Зөвшөөрөх (Allow).
- iPhone, iPad: Apple зөвхөн нүүр дэлгэцэд суулгасан апп руу мэдэгдэл илгээхийг зөвшөөрдөг. Эхлээд сайтыг апп болгон суулгаад, суулгасан аппаас энэ алхмыг хийнэ (iOS 16.4 ба түүнээс шинэ).
- Шөнийн 22:00–08:00 цагт мэдэгдэл илгээхгүй — өглөө ирнэ.
- Мэдэгдэл дээр дарахад тухайн зар, эвент, байгууллага, мэдээ рүү шууд орно.
- Болих бол мөн хуудсанд Болих дарна.
"Зөвшөөрөл өгөөгүй" гэвэл хөтчийн хаягийн мөрний 🔒 дүрс → Мэдэгдэл → Зөвшөөрөх. Brave хөтөчид Тохиргоо → Нууцлал → "Use Google services for push messaging"-ийг асаана.

#Өөрийн зар, эвентийг мэдэгдлээр илгээх
Өөрийн зар, эвент, байгууллага (эрхтэй бол мэдээ)-г мэдэгдэл захиалсан бүх хүний утсанд хүргэж болно.
- Тухайн зүйлийн хуудсанд Мэдэгдлээр илгээх (зөвхөн танд харагдана).
- Хэнд хүргэх: Бүх аймаг эсвэл тухайн сум. Хажууд нь хэдэн хүн захиалсан, үнэ гарна.
- Нэмэлт мессеж (140 тэмдэгт хүртэл, заавал биш) — жишээ: "Энэ бямба гарагт 20% хямдралтай!". Дээр нь утсанд яг яаж харагдахыг урьдчилан харуулна.
- Илгээх. Үнэгүй бол дараалалд орж хэдэн минутад илгээгдэнэ.
- Нэг хүн 7 хоногт бүх аймагт 1, суманд 2 удаа илгээнэ (хүмүүсийг ядраахгүйн тулд).
- Дууссан эвент, хугацаа дууссан эсвэл устгасан зарыг илгээх боломжгүй.


#Төлбөртэй мэдэгдэл (Byl.mn)
Мэдэгдэл үнэтэй бол Илгээх дарахад Byl.mn-ийн төлбөрийн хуудас нээгдэнэ — QPay, банкны апп эсвэл картаар төлнө. Төлбөр баталгаажмагц мэдэгдэл автоматаар илгээгдэнэ.
- Төлөөд сайт руу буцаж ирэхэд "Төлбөр баталгаажлаа" гэж гарна. "Хараахан баталгаажаагүй" гэвэл хэдэн минутын дараа өөрөө баталгаажна.
- Төлөхөө больсон бол Миний мэдэгдлүүд-ээс Цуцлах, эсвэл дараа Төлөх. 2 хоног төлөгдөөгүй бол автоматаар цуцлагдана.
#Хэдэн хүн үзсэн бэ
Миний мэдэгдлүүд хэсэгт илгээсэн мэдэгдэл бүрийн:
- Хүнд хүрсэн — утас, компьютерт нь очсон тоо
- Нээсэн — мэдэгдэл дээр дарж орсон хүний тоо (нэг хүн нэг л удаа тоологдоно)
- Нээлтийн хувь — хүрсэн хүмүүсийн хэдэн хувь нь нээсэн